Багц аялал

Индонез, Бали аялал

Үнэ: 2,790,000₮
Огноо: 2026-06-01 - 2026-06-08

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99085050, 99083650, 99104650 утсаар лавлана уу.

БАЛИ АЯЛАЛ

8 өдөр / 7 шөнө

ӨДӨР 1: УЛААНБААТАР-*-БАЛИ               

Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудал дээр цугларч, Улаанбаатар хотоос Индонез улсын Бали арал руу ниснэ.

-------- цагт /Тухайн цаг тийзнээс шалтгаалан өөрчлөгдөнө./

Бали арлын онгоцны буудалд буун, ачаа авахад хөтөч тосож авна. Зочид буудал руу явна. 

Element by Westin Ubud 5* зочид буудлын Deluxe өрөөнд бүртгэл хийж байрлана.

Энэхүү зочид буудал нь орчин үеийн дизайн, wellness амралт, байгальтайгаа зохицсон уур амьсгалыг төгс хослуулсан 5* resort бөгөөд төвөөс ойрхон боловч нам гүм байршилтай тул өглөө сэрэхэд шувуудын жиргээ, ширэнгэн ойн чимээ сонсогдож, байгалийн тайвшруулах мэдрэмж төрүүлдэг.


ӨДӨР 2: SAFARI MARINE WATER PARK АЯЛАЛ     

Өглөөний цайны дараа усан парк болон сафари аяллаар бүтэн өдөр аялна.

Балид байрлах сафари парк, амьтны хүрээлэн, усан парк, соёлын үзвэрийг нэг дор багтаасан томоохон аялал жуулчлалын цогцолбор юм.

Ubud орчмоос ойролцоогоор 30-40 минутын зайтай байрладаг бөгөөд гэр бүл, хүүхэдтэй аялагчид болон адал явдал сонирхогчдод маш тохиромжтой.

Аялагчид маань хөнгөн, сэрүүхэн хувцас өмсөх, нарны тос, малгай авч явах, усны хувцас авч явахыг анхаарна уу.

Орой Element by Westin Ubud 5* зочид буудалдаа амарна.

Өглөөний цай: Зочид буудалд

Өдөр, оройн хоол: Аялагч хариуцна

 


ӨДӨР 3: GATE OF HEAVEN АЯЛАЛ   

Өглөөний цайны дараа алдарт Lempuyang Temple буюу “Тэнгэрийн хаалга”-д зочилно.

Балигийн зүүн хэсгийн уулын энгэрт байрлах Lempuyang Temple нь арал дээрх хамгийн эртний бөгөөд хамгийн ариун сүмүүдийн нэг гэж тооцогддог. Энэхүү сүмийн гол хаалгыг хүмүүс “Gate of Heaven” буюу “Тэнгэрийн хаалга” хэмээн нэрлэдэг бөгөөд Балигийн аяллын хамгийн алдартай, хамгийн их зураг авдаг цэг болсон юм.

Энд авдаг алдартай зургуудын онцлог нь газрын гадаргуу усанд туссан мэт толин эффекттэй харагддаг явдал юм. Олон хүн үүнийг тусгай нууртай гэж боддог ч үнэндээ зурагчид гар утасны камерын доор жижиг толь байрлуулж тусгалын эффект үүсгэдэг байна. Энэ энгийн арга нь Gate of Heaven-ийн зургуудыг дэлхий даяар алдартай болгосон.

Аяллын үеэр ресторанд өдрийн хоол иднэ.

Орой Element by Westin Ubud 5* зочид буудалдаа амарна.

Өглөөний цай: Зочид буудалд

Өдрийн хоол: Ресторанд, хөтөлбөрт багтсан.

Оройн хоол: Аялагч хариуцна

 


ӨДӨР 4: ДАЛАЙН ЭРГИЙН ЗОЧИД БУУДАЛ Grand Mirage Resort & Thalasso Bali 5* руу явах

Өглөөний цайны дараа 11:00 цагт зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд далайн эргийн зочид буудал руу хөдөлнө.

Grand Mirage Resort & Thalasso Bali 5* зочид буудлын Deluxe өрөөнд бүртгэл хийлгэн цагийг чөлөөтэй өнгөрүүлж, далайн эрэг дээр амарч зугаалах боломжтой.

Энэхүү зочид буудал нь Балигийн Нуса Дуа бүсэд байрлах 5 одтой тансаг зэрэглэлийн амралтын газар бөгөөд цагаан элстэй далайн эрэг, гэр бүлд ээлтэй орчин, усан спорт болон спа үйлчилгээгээрээ алдартай.

Түүнчлэн далайн эргийн яг хажууд байрладаг тул Энэтхэгийн далайг харах боломжтой. Амралт, honeymoon, гэр бүлийн аялал болон хүүхэдтэй аялагчдад маш тохиромжтой газар гэж тооцогддог.

Өглөөний цай: Зочид буудалд

Өдөр, оройн хоол: Аялагч хариуцна


ӨДӨР 5-7: ЧӨЛӨӨТ ӨДӨР      

Өглөөний цай: Зочид буудалд

Өдөр, оройн хоол: Аялагч хариуцна.


 

ӨДӨР 8: БАЛИ-*-УЛААНБААТАР     

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгч, нисэх буудлын зүг хөдөлнө. Бидний аялал өндөрлөж, Монгол руугаа буцна.

 

 

Хөтөлбөртэй аяллын эхлэх үнэ: 2,790,000 төгрөг /нислэгийн тийз багтаагүй/

  • Хүний тооноос хамаараад үнэд өөрчлөлт орно.
  • Ганцаараа өрөөнд байрлах бол 1,450,000 төгрөгний нэмэлт төлбөртэй.
  • 7/1-9/15 хооронд аяллын үнэ нэмэгдэнэ.

 


Аяллын үнэд БАГТСАН зүйлс:

  • 5* зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын турш үйлчлэх унаа
  • Нутгийн хөтөч
  • Аяллын иж бүрэн даатгал

Аяллын үнэд БАГТААГҮЙ зүйлс:

  • Нислэгийн тийз
  • Чөлөөт өдрийн зардал
  • Хөтөлбөрт зааснаас бусад өдрийн хоол 
  • Хөтчийн гарын мөнгө 

Жич:   

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялах өдрөөс хойш 6 сараас доошгүй байх
  • Аяллын группын тоо 8-с дээш хүнтэй үед монгол хэлтэй хөтөчтэй гарах боломжтой.
  • Зочид буудлын өрөөнд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.