Багц аялал

Вьетнам, НаЧянг Аялал

Үнэ: 3,990,000₮
Огноо: 2026-03-01 - 2026-03-07

 
Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 88887250, 99085050, 99104650 утсаар лавлана уу.


Вьетнам Начянг (Nha Trang) Аялал

6 Шөнө 7 Өдөр

 

 Өдөр 1:Улаанбаатар-Начянг

Улаанбаатар хотоос  08:00 цагт шууд нислэгээр нисч Вьетнам улсын Нячанг хот руу ниснэ. Нячанг ОУ-н нисэх онгоцны буудал Cam Ranh International Airport дээр орон нутгийн цагаар 13:00-д бууна. Хилээр нэвтэрсний дараа хөтөч, зохион байгуулагч угтан авч аяллын автобусандаа суугаад зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.

Буух буудлын нэр:Regalia Gold Hotel 

Хоол: Өдөр Онгоцонд


 

 Өдөр 2: Vinwonder park

Өглөөний цайны дараа Phu Quy аялал жуулчлалын хөлөг онгоцны зогсоол руу очиж Vinpearl арал руу усан завиар очно. Энэ нь Вьетнамын хамгийн том парк бөгөөд 4 том хэсэгт хуваагддаг.

  • Гадна тоглоом: дүүжин, кабель машин, далайн дээрэмчин хөлөг, хөгжилтэй хот, амьтад, циркийн амьтад, гулсуур
  • Дотор тоглоом: 50 гаруй тоглоомтой,4D кино, машины уралдаан, үлгэрийн цэцэрлэг, хүүхдийн диваажин, тоглоомон супермаркет
  • Vinpearl Land аквариум нь 3400 м2 талбайтай, 300 гаруй нэр төрлийн ховор, сонирхолтой гоёмсог загасуудтай бяцхан далай юм.
  • Сонирхолтой тоглоом бүхий усан парк: адал явдалт тоглоомын талбай, хүүхдийн тоглоомын талбай, давалгаатай усан сан, залхуу гол, гэр бүлийн адал явдалт бүс
  • Арал дээрх ресторанд өдрийн хоолоо зооглоно.

Соёлын үзүүлбэрүүд -Өдрийн турш тоглогдох шоу тоглолт (dolphin show)

Хоол: Өглөө, Өдөр, Орой


Өдөр 3: Нячанг хотын аялал

Өглөөний цайны дараа Нячанг хотын түүх, соёлын онцлог дурсгалт газруудтай танилцах хотын аялалтай. Long Son Pagoda Аварга цагаан Буддагийн хөшөөтэй хотын үзэсгэлэнт панорам харцаар алдартай Буддын сүм
Po Nagar Cham Towers – По Нагар Чам цамхагууд мөн Thap Ba Ponagar нэрээр алдаршсан МЭ 7-12 р зууны хооронд Чамын соёл иргэншлээр баригдсан түүхэн Хиндү шашны сүмийн цогцолбор юм. Вьетнамын Начянг хотын Кай мөрнийг харсан толгод дээр байрладаг энэ газар нь Чам хэлээр Хаант улсын эх гэсэн утгатай.
Nha Trang Cathedral (Stone Church) – Христийн Хаан сүм гэж нэрлэгддэг бөгөөд алдартай үмэрийн нэг юм. Готик хэв маягаар бат бөх чулуугаар баригдсан энэ сүм архитектур болон шашны утга учраараа алдартай.
Pearl Farm –Сувдны Ферм,  Shopping Center ( Outlets) & Shopping Mall дэлгүүр хэсэх шоппинг хийх. Өдрийн хоолны дараа зочид буудалдаа ирж түр амрах, далайн эргээр зугаалах, бассейнд орох зэргээр цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.   

Хоол: Өглөө, Өдөр, Орой

 


 

Өдөр 4: Нячанг 3 арлын аялал Шавар банн

Өглөөний цайны дараа хурдны завиар явж Мүн арал ( Coral Island) Зөөлөн цагаан элсэн дээр амран, тайван хөх тэнгист сэлэх, хүсвэл нэмэлт төлбөртэйгээр хөтөлбөрт хамрагдах боломжтой. Загасчны тосгонтой танилцан цааш орон нутгийн амьдралтай танилцан загасчидтай уулзан шинэхэн загас далайн хоол амтална. Вьетнамын хамгийн том эрдэс шаврын эмчилгээний цогцолбор байдаг Хон Там арал дээр шавар болон эрдэс усны эмчилгээ хийлгэн биеэ амрааж эрүүлжүүлнэ.   

Хоол: Өглөө, Өдөр, Орой

 

Өдөр 5-6: Чөлөөт өдрүүд

Өглөөний цайгаа уугаад чөлөөтэй. Та өөрийн дураар далайн эрэг болон зочид буудлын усан бассейн, усан паркд өнжиж, гольф тоглох, шоппинг хийх, зэргээр цагийг зугаатай өнгөрөөх боломжтой. Өдрийн 3 хоол зочид буудалдаа зооглон, уух зүйлс бүгд багтсан тул хүссэнээр чөлөөтэй амрах боломжтой. 

Хоол: Өглөө


 

Өдөр 7: Нячанг - Улаанбаатар

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Нячанг хотоос 14:00 цагийн нислэгээр буцан ниснэ. Улаанбаатар хотын Чингис хаан ОУ-ын нисэх буудалд 21:00-д бууснаар манай аялал өндөрлөнө. 

 

Хоол: Өглөө

 


Аялал гарах өдрүүд: 2026.03.01-07

Аяллын үнэ:

Хөтөлбөртэй аялал:  3’990’000 төгрөг /том хүн/
Чөлөөт аялал: 3,390,000 төгрөг /том хүн/

3’390’000 төгрөг /2-11 насны хүүхэд/

600’000 төгрөг /0-2 насны хүүхэд/

Аяллын үнэд багтсан:

УБ-Начянг-УБ нислэгийн тийз
Буудалд 1өрөөнд 2 хүн байрлах 
Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ 
Хөтөлбөрт заасан хоол, уух зүйлс 
Орон нутгийн хөтөч 
Монгол хэлтэй орчуулагч 
Автобусны үйлчилгээ
Аяллын иж бүрэн даатгал

 


Үнэд багтаагүй:

Хувийн хэрэглээний зардлууд

  • Нэмэлт хөтөлбөрүүдийн төлбөр
  • Нутгийн хөтөч, жолоочид гар цайлгах мөнгө

Жич:    

  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт 300$ төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
  • Пасспортны хүчинтэй хугацаа аялал эхэлснээс хойш 6-н сараас дээш байна