Багц аялал

Хайлаар Манжуурын аялал

Үнэ: 890,000₮
Огноо: 2025-04-21 - 2025-04-25

 

 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 99085050 утсаар лавлана уу.

 

УБ- ХАЙЛААР -МАНЖУУР  АЯЛАЛ / 4 шөнө 5 өдөр

 

1 өдөр: УБ-Хайлаар -Манжуур 

 

11:00 цагт УБ Чингис Хаан нисэх буудалд цуглаж Хүннүаэр нислэгээр 14:10 цагаас УБ-Хайлаар чиглэлд нисэж 15:50 цагт бууна. Нутгийн  хөтөч онгоцноос угтан аваад аялал эхэлнэ. Оройн хоол идээд  Манжуур хот руу автобусаар явна. Ойролцоогоор 200км газар 3 цаг орчим явна. Манжуурт ирээд зочид буудалд бүртгэл хийлгэн амарна

Хоол:Орой

 

2 өдөр:Манжуур 

 

Өглөөний цайны дараа Манжуур хотын аялал эхэлнэ. Зөвлөлтийн улаан армийн цэрэг эрсийн хөшөө, Инбиний талбай, Төв талбай, Манжуур хотын музей, Хуримын ордон, Миша Клубника цэцэрлэгт хүрээлэн, үдээс хойш 2007 оны дэлхийн Геннисийн номд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том талбай болох Матрушка, Манжуурын Матрушка зочид буудалд орж танилцах зургаа авахуулна. Өдрийн хоолоо эргэдэг цамхаг дээр идэх зуураа Манжуур хотыг бүхэлд нь тольдон харах ба Орос Хятадын хилийн хаалгыг харах боломжтой. Ванда их дэлгүүрээр зочилж оройн хоол зооглон урлагийн тоглолт үзэн дуулж бүжиглэх боломжтой.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

 

3 өдөр: Манжуур 

 

Энэ өдөр өглөөний цайгаа уугаад чөлөөтэй. хүссэнээр дэлгүүр зах худалдааны газраар явах боломжтой.

Хоол: Өглөө

 

4 өдөр: Манжуур-Хайлаар 

 

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд автобусанд сууж  Манжуураас Хайлаар хот руу буцна.  Өдрийн хоолоо буфетээр зооглоод Ихө халуун рашаантай зочид буудалд бүртгэл хийлгэнэ. Өрөөгөө хүлээн авсны дараа буудлын доор байрлах халуун рашаан болон саунд орж замын алжаал ядаргаагаа тайлна. Нэмэлт төлбөр төлөөд биеэ үрүүлэх, массаж хийлгэх боломжтой.

Хоол:  Өглөө, Өдөр

 

5 өдөр: Хайлаар-УБ 

Өглөөний цайны дараа 11 цагт буудлын өрөөг хүлээлгэн өгөөд Чингис хааны талбай орж зурагаа авахуулна. Цааш нисэх буудал явж 16:50 цагийн нислэгээр буцан нисэж Улаанбаатар хот Чингис хаан нисэх буудалд 18.30 д бууснаар бидний аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө

 

Аяллын үнэ: 890,000 төгрөг, Хүүхэд 3-8 нас 850,000 төгрөг, 0-2 нас 650,000 төгрөг 

Аялал гарах хугацаа: Даваа гараг бүр /суудал асуух

 

Үнэнд багтсан: 

 

- Онгоцны тийз, такс багтсан

- 4 одтой зочид буудал /1 өрөөнд 2 хүн  байрлана/

- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ

- Хөтөлбөр заасан хоол, унаа, хөтөч

- Даатгал

Үнэнд багтаагүй зүйлс:


-Өрөөндөө ганцаараа орох төлбөр  
-Хувийн хэрэглээний зүйлс
- Дата сим 

 

Жич:   

  • Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх.
  • 10 хүртлэх хүнтэй групп аяллын үнэ ба аялагчдын тоо өөрчлөгдвөл үнэд мөн өөрчлөлт орно.
  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.