Багц аялал

СОЛОНГОС ЯНЬЯН СӨҮЛ АЯЛАЛ

Үнэ: 4,990,000₮
Огноо: 2025-07-27 - 2025-08-04

 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 99085050, 99104650, 88887250  утсаар лавлана уу

 

БНСУ ЯНЬЯН-СӨҮЛ АЯЛАЛ

9 ӨДӨР, 8 ШӨНӨ

Өдөр 1: УЛААНБААТАР- ЯНЬЯН

Чингис хаан олон улсын нисэх буудалд өглөө 23:00 цагт цуглан бүртгэл хийлгэн 02:00 цагт шууд нислэгээр  БНСУ-н Ганвон мужийн Яньян онгоцны буудал руу ниснэ. Нислэгийн нийт цаг 3 цаг үргэлжлэх ба Солонгос, Монголын хооронд 1 цагийн зөрүүтэй. Орон нутгийн цагаар Солонгост 06:20 цагт буун хил, гаалиар нэвтэрсний дараа хөтөч, орчуулагч, зохион байгуулагчтай уулзан аялал эхэлнэ. Өглөөний хоолоо орон нутгийн ресторанд идээд Яньян хотын эртний түүхт Наксан хийдэд зочилно. Наксан далайн эргээр цагийг зугаатай өнгөрүүлж, Яньян хотын уламжлалт захаар орно. Өдрийн хоолны дараа 4 одтой зочид буудалдаа очин бүртгэл хийлгээд амарна.

Хоол:  Өглөө, Өдөр


 Өдөр 2: ЯНЬЯН -СӨҮЛ ХОТ 

Өглөөний цайны дараа  Сорак уулын байгалийн цогцолбор газар руу хөдөлнө. БНСУ-ын олон  үзэсгэлэнт уулсын нэг болох Сорак уул, түүний ойролцоо Гвонгимсүк хавцалаар дүүжин унаагаар зугаалах, Сынхвэнса хийдээр зочилно. Өдрийн хоолоо замдаа идээд Дэбхан боомтод байрлах гэрэлт цамхагийг үзэн дурсгалын зураг татуулна.  Сөүлд оройн хоол идээд зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

 

Өдөр 3-5: СӨҮЛ Чөлөөт өдрүүд 

Өглөөний цайны дараа энэ өдрүүдэд чөлөөтэй. Та Сөүл хотод өөрийн хүслээр цагийг сайхан өнгөрүүлээрэй. 

Энэ өдөр хөтөч орчуулагч, унаагаар үйлчлэхгүй. Эмнэлэг, эрүүл мэндийн шинжилгээ болон гоо  сайхны эмнэлэгт урьдчилан цаг авч үйлчлүүлэх боломжтой.

Хоол: Өглөө

 

Өдөр 6: СӨҮЛ Хотын аялал

Өглөөний цайны дараа Сөүл хотын аяллаа эхэлнэ. Алдарт Намсан цамхаг руу гарч, хосуудын хайраа хадгалан үлдээдэг цоожнуудаас бүрдсэн хайрын ханыг үзээд, Сөүл хотыг дээрээс тольдон харах болмжтой. Өдрийн хоолны дараа Инсадонг хуучны гудамжаар зугаална. 600 гаруй жилийн турш нэг л янзаар байх энэхүү гудамж нь Солонгосын түүхийг өөртөө шингээн үлдсэн байдаг. Хондэ Пикассо гудамжаар зугаалж, худалдан авалт хийх боломтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа очиж амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

 

Өдөр 7: СӨҮЛ

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад Солонгосын хааны ордонд зочилж үндэсний хувцас болох Ханбуг өмсөн зугаална. / Ханбуг өмсөх нэмэлт төлбөр 15$/ Ерөнхийлөгчийн хөх ордонг гаднаас нь харна. Эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнээр алдартай Солонгос улсын хүн орхойдойн музейгээр зочилж гоо  сайхны бүтээгдэхүүн болон нэмэлт тэжээл зэргийг худалдан авах боломжтой.  Мёндун гудамжаар зугаалж, олон төрлийн дэлгүүр худалдааны газрууд болон хоолны газруудаар цагийг зугаатай өнгөрүүлнэ.

Хоол: Өглөө, Өдөр, Орой


Өдөр 8: СӨҮЛ-ЯНЬЯН

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд усан парк руу явна. Энэхүү усан паркад та хүссэнээрээ бүтэн өдөржин тоглон зугаацаарай. Яньян хотод эргэн ирж зочид буудалд бүртгэл хийлгэн амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой


Өдөр 9: ЯНЬЯН-УЛААНБААТАР

Өглөө эрт зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал руу явна. 07:20 цагийн нислэгээр хөөрч Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 10:00 цагт бууснаар бидний сонирхолтой аялал өндөрлөнө.

 

Үнэ: 4,990,000 төгрөг

Хүүхэд 2-12нас /оргүй/  4,590,000 төгрөг 
Нярай хүүхэд 650,000 төгрөг 

Аяллын үнэд багтсан: 

  • УБ-Яньян-УБ 2 талын шууд нислэг 
  • Буудалд 1өрөөнд 2 хүн байрлах 
  • Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ 
  • Хөтөлбөрт заасан хоол, уух зүйлс 
  • Орон нутгийн хөтөч 
  • Монгол хэлтэй орчуулагч 
  • Автобусны үйлчилгээ  
  • Аяллын иж бүрэн даатгал
  • БНСУ -ийн визны хураамж, орчуулга

Аяллын үнэд багтаагүй:

  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт 600$
  • Чөлөөт өдрийн хоол, унаа болон хувь хүний хүслээр үзэх нэмэлт төлбөрт үзвэрүүд
  • Хөтөч жолоочийн гарын мөнгө 45$ хүн бүр