Багц аялал

ЕВРОП, 6 УЛС

Үнэ: 13,890,000₮
Огноо: 2024-07-10 - 2024-07-20

 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99085050, 99083650, 88887250 утсаар лавлана уу.

ЧЕХ, АВСТРИ, ИТАЛИ, ФРАНЦ, ШВЕЙЦАР, ГЕРМАН

6 улс, 9 хотын аялал

/11 ӨДӨР 10 ШӨНӨ/


ӨДӨР 1: УЛААНБААТАР-ПРАГА

Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудалд 14:15 цагт цугларч бүртгэл хийлгээд, 17:15 цагийн MG714 шууд нислэгээр Чех улсын Прага хот руу ниснэ. 19:15 цагт газардан,

Хил гаалиар нэвтэрсний дараа хөтөчтэй уулзаж аялал эхэлнэ. Таныг нисэх буудлаас унаа болон хөтөч тосон авч буудалд байрлуулсны дараа үдээс хойш Прага хотын аялал эхэлнэ. 

Хоол: Орой

 


ӨДӨР 2: ВЕНА - САЛСБУРГ 

Өглөөний цайны дараа бид AUSTRIA - VIENNA хотын зүг хөдөлнө. /300км 3цаг 45мин/

VIENNA city tour

  • Cathedral сүм
  • Хатан хаан Сисигийн зуны ордон
  • Palais Hotburg түүхэн музей
  • Жуулчдын гудамж

Аяллаа дуусгаад бид SALZBURG хот руу явж буудалдаа байрлаад амарна. /300км 3цаг 16мин/

Хоол: Өглөө, Өдөр

 


ӨДӨР 3: ИНСБРУК- МИЛАН 

Энэ өдөр INNSBRUCK хот руу явна. /187км 2цаг 10мин/

  • Swarovski музей үзэж сонирхоно.

Үдээс хойш ITALY - MILAN хотод очоод буудалдаа байрлан амарна. /396км 4цаг 40мин/

Хоол: Өглөө, Өдөр

 


ӨДӨР 4: МИЛАН-ЖЕНЕВ

Өглөөний цайны дараа ITALY – MILAN хотын аялал

  • Жуулчдын гудамж
  • Худалдааны гудамж
  • Duomo сүм

зэргийг үзэж сонирхоод, SWITZERLAND - GENEVA-г зорин, тэндээ буудалдаа байрлаж амарна. /340км 4цаг 20мин/

Хоол: Өглөө, Өдөр

 


ӨДӨР 5: ЖЕНЕВ-ЧАМОНИХ  

Энэ өдөр бид аяллаа үргэлжлүүлэн FRANCE – CHAMONIX Mont Blanc орж аялна. Энд 4000 метрийн өндөрлөг сүрлэг уулын аялалд гарна. /82км 1цаг 20мин/

Уулын аяллаа дуусаад үдээс хойш SWITZERLAND - GENEVA хотын аялал.

  • Гурван хөлт сандал
  • Олон улсын НҮБ-ын байр
  • Цэцгэн цаг зэргийг үзэж сонирхоод орой буудалдаа тухлан амарна

Хоол: Өглөө, Өдөр

 


ӨДӨР 6: ЖЕНЕВ-ПАРИС  

Энэ өдөр бид FRANCE - PARIS хотыг зорино. /540км 6цаг/

Үдээс хойш очоод хотын аяллаар

  • Алдарт Eiffel tower
  • Notre Dame сүм

үзэж сонирхоод буудалдаа байрлан амарна.

Хоол: Өглөө, Өдөр

 


ӨДӨР 7: ПАРИС 

Өглөөний цайгаа уугаад PARIS хотын аялал үргэлжилнэ.

  • Louver museum
  • Ялалтын хаалга /сонголтоор/
  • Усан онгоцны аялал
  • Чөлөөт цаг

Орой нь зочид буудалдаа амарна.

Хоол: Өглөө, Өдөр

 


ӨДӨР 8: ПАРИС-ШТУТГАРТ  

Өглөөний цайны дараа бид GERMANY- STUTTGART хотыг зорин очоод OUTLET-д шоппинг хийнэ. /620км 6цаг 30мин/ 

Орой нь Штутгарт хоттоо зочид буудалд байрлаж амарна.

Хоол: Өглөө, Өдөр

 


ӨДӨР 9: ШТУТГАРТ

Өглөөний цайны дараа Европд цорын ганц байдаг Mercedes Benz музейг үзэж сонирхоно.

Өдөр нь Neuschwanstain Castel руу явж Хунт цайз буюу Нойрсож буй гоо гүнж үлгэрийн ордонтой адилтган хийсэн цайзад зочилно./230км 2цаг 30мин/ 

Орой нь зочид буудалдаа байрлаж амарна.

Хоол: Өглөө, Өдөр

 


ӨДӨР 10: ШТУТГАРТ-ПРАГА

Өглөөний цайны дараа бид CZECH - PRAGUE хотыг зорин аяллаа үргэлжлүүлнэ. /510км 5цаг 30мин/

Үдээс хойш PRAGUE хотын аялал

  • Алтан цаг
  • Хүслийн гүүр
  • Төв талбай
  • Жуулчдын гудамж зэргийг үзэж сонирхоод үдшийг тааваараа амарч өнгөрүүлнэ.

Хоол: Өглөө, Өдөр

 


ӨДӨР 11: ПРАГА-УЛААНБААТАР

Өглөөний цайны дараа амарч, буцах бэлтгэлээ хийнэ.

  • 16:00 Онгоцны буудал руу хөдөлнө.
  • 20:45 Прага-УБ чиглэлийн /MG715/ нислэгээр ниснэ.

Дараа өдрийн 11:35 цагт Улаанбаатар хотод бууснаар бидний гайхамшигт аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө, Өдөр

 


Аяллын үнэ: 13,890,000төг

Аяллын үнэд доорх зүйлс БАГТСАН

  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/                         
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Гадаад зорчигчийн иж бүрэн даатгал
  • УБ-ПРАГА, ПРАГА-УБ 2 талын нислэгийн тийз

Аяллын үнэд доорх зүйлс БАГТААГҮЙ:

  • Визний хураамж, төлбөр
  • Чөлөөт өдрүүдэд хоол, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүний зардал
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

АНХААРАХ ЗҮЙЛС:   

  • Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх.
  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.