Багц аялал

Египет Кайр Хургада аялал

Үнэ: 7,290,000₮
Огноо: 2025-05-15 - 2025-05-23



Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 99085050, 88887250 утсаар лавлана уу.

                                                                                                                                     
  
Египет Кайр Хургада хотуудын аялал
7шөнө 8өдөр

1 өдөр: Улаанбаатар-Истанбул-Кайр 

09:05 цагт Чингис хаан нисэх буудлаас Истанбул хот руу нисч орон нутгийн цагаар 13:55д Истанбул хотод буугаад цааш ** цагийн нислэгээр Кайр хот руу 2 цаг гаран ниснэ. Кайр хотод буугаад хөтөч зохион байгуулагчтай уулзан, 5 одтой зочид буудалд хүргүүлж бүртгэл хийлгэнэ. Оройн хоол идээд чөлөөтэй амарна.

Хоол:Орой

2 өдөр: Кайр хотын аялал

Өглөөний цайны дараа Кайр хотын аяллаа эхлэх ба Кайр хотын цөлийн хясааны хавтан дээр байрлах музейд алдарт мумми болон үнэт олдворуудыг үзсэний дараа дэлхийн долоон гайхамшгийн нэг Гизагийн пирамидийг харангаа өдрийн хоолоо иднэ. Дараа нь Пирамидууд болон Пирамидуудыг хамгаалдаг гэгддэг хүний толгойн дүрстэй, арслангийн биетэй, бүргэдийн далавчтай хөшөө болох Спинксээр зочилж үзнэ. Зочид буудалдаа оройн хоолоо идээд амарна.

Хоол: Өглөө, Өдөр,Орой 

3 өдөр: Кайр – Хургада

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх буудал явж Хургада хот руу орон нутгийн нислэгээр ниснэ. Хургада хотод байрлах “All inclusive” буюу хоол болон уух бүх зүйл үнэгүй багтсан далайн эргийн буудалд байрлан аян замын алжаалаа тайлна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой (Буудалд уух идэх зүйлс багтсан)                                                                                    

4-5 өдрүүд: Хургада Чөлөөт өдрүүд

Энэ өдрүүдэд чөлөөтэй бөгөөд Хургада нь Египетийн улаан тэнгисийн эрэг дагуу 40км үргэлжлэх хот юм. Далайд шумбах, биеэ шарах, худалдааны газруудаар явах зэргээр хүссэнээр өнгөрүүлэх боломжтой.

Хоол: Өглөө, Өдөр, Орой (Буудалд уух идэх зүйлс багтсан)

6 өдөр: Хургада-Истанбул Чөлөөт өдөр

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Хургада хотын нисэх буудлаас ** хөөрч Истанбул хотын нисэх буудалд бууж зочид буудалд бүртгэл хийлгэнэ. Бидний байрлах буудал Европын хамгийн том дэлгүүр болох “Mall of Istanbul” -аас 5 км, 212 Оutlet худалдааны төвөөс 1,5 км зайтай тул энэ өдрийг шоппинг хийж өнгөрөөх боломжтой. Истанбулын дэлгүүр 10-22 цаг хүртэл ажилладаг.

 

Хоол: Өглөө, Өдөр, Орой 

Өдөр 7: Чөлөөт өдөр

Өглөөний цайгаа уугаад чөлөөтэй. 14 цагт цуглаж нисэх буудал явж 18:25 цагийн нислэгээр Истанбул хотоос хөөрнө.

Хоол: Өглөө

Өдөр 8: Истанбул-Улаанбаатар

Чингис хаан нисэх буудалд 07:40 цагт бууснаар манай аялал өндөрлөнө.

Аяллын үнэ: 7.290,000 төгрөг
Хүүхэд: 2-5.99нас 6.490,000 төгрөг, 0-1.99 нас 900,000 төгрөг

Аяллын үнэнд багтсан зүйлс:

  • Улаанбаатар -Истанбул - Кайр нислэгийн тийз
  • Кайр, Хургада, Истанбулд байрлах зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан хоол,  унаа
  • Гадаад зорчигчийн аяллын даатгал
  • Монгол хэлтэй хөтөч орчуулагч

 

Аяллын үнэд багтаагүй:

  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөлбөрт багтаагүй нэмэлт үйлчилгээ
  • Хөтөлбөрт багтаагүй хоол, унаа
  • Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө
  • Өгөөндөө ганцаар байрлах бол нэмэлт төлбөртэй


Жич:
- Пасспортын хүчинтэй хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 6 сараас доошгүй хүчинтэй байна.
- Өрөөнд ганцаараа орвол нэмэлт төлбөр гарна.
- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалан аяллын хөтөлбөрт өөрчлөлт орж болно.