Багц аялал

Жэжү арлын аялал

Үнэ: 4,290,000₮
Огноо: 2026-05-21 - 2026-05-25

Доорх мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг  99083650, 99085050, 99104650 утсаар лавлана уу.

ШУУД НИСЛЭГТЭЙ ЖЭЖҮ АЯЛАЛ /4 Шөнө 5 Өдөр/

Өдөр 1:  Улаанбаатар - Жэжү арал

Улаанбаатар хотоос ХҮННҮ ЭЙР авиа компанийн шууд нислэгээр өдөр 12:00 цагт хөдөлж Өмнөд Солонгосын үзэсгэлэнт Жэжү арлыг зорино. Жэжү ОУ-н нисэх онгоцны буудалд 15:50-д буугаад буугаад хил, гаалиар нэвтрэн хөтөч, зохион байгуулагчтай уулзана. Дараа нь “ARBORETUM THEME PARK ICE MUSEUM” мөсөн музейд сэрүү татуулан зочилж, 3D зургийн хүрээлэнд зургаа татуулж аялалдаа дурсамж нэмнэ. Зураг бүрийн хажууд хэрхэн зургаа татуулах тайлбартай тул бодит мэт зургаа авахуулаарай. Дараа нь оройн хоол зооглоод зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.
Буух буудлын нэр: Oriental Hotel

Хоол: Орой буфет

 
Өдөр 2:  Жэжү арал
 

Өглөөний цайны дараа“Herb Garden” таны биеийг амрааж, алжаал тайлах хөлийн массажийг та өөрөө өөртөө хийн хөлөө жаргаана. Жэжү арлын уугуул оршин суугчдын амьдрал аж ахуй, зан заншлыг харуулсан “Seongeup Folk Village” эртний тосгон үзэж танилцана. Өдрийн хоолонд гахайн шарсан мах иднэ. Далайн эргээр алхаж “Амьдралын ээдрээкиноны зураг авсан сүмийг үзнэ. Солонгосын хамгийн том аквариум болох Aqua Planet-д цагийг зугаатай өнгөрүүлнэ. Оройн хоол буффетээр зооглоод зочид буудалдаа ирж амарна. Оройн хоол тахианы шөл “Samgyetang” идээд дараа нь зочид буудалдаа амарна.

Буух буудлын нэр: Oriental Hotel

Хоол: Өглөө, Өдөр, Орой 

Өдөр 3: Жэжү арал

Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд, ачаагаа аваад аялалдаа гарна. Солонгосын алдарт гоо сайхны барааны дэлгүүрээр зочилж, худалдан авалт хийх боломжтой. Өдрийн хоол грилдэж шарсан загас зооглосны дараа далайн эргээр зугаалж үзэсгэлэнт байгальд чөлөөтэй амарч цагийг зугаатай өнгөрүүлнэ. Дараа нь Монгол морин циркийн тоглолт үзэж сонирхоно. Энэ циркт Монгол авьяаслаг хүүхдүүд тоглодог тул бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Оройн хоолонд үхрийн махтай хоол идээд дараа нь зочид буудалдаа амарна.

Буух буудлын нэр: Shinwha World Shinwha Hall Hotel

Хоол: Өглөө, Өдөр, Орой

 
Өдөр  4 : Жэжү арал

Энэ өдөр бол чөлөөт өдөр. Таны байрлах зочид буудал нь Жэжү хотын төвд тул шоппинг хийх, казино тоглох, далайн наран шарлагын газар очих зэрэг дуртай зүйлээ тааваараа хийж өнгөрөөгөөрэй.

/Энэ өдрүүдэд хөтөч, унаа үйлчлэхгүй/

Буух буудлын нэр: Shinwha World Shinwha Hall Hotel

Хоол: Өглөө

Өдөр 5: Жэжү арал - Улаанбаатар

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд чөлөөтэй. Жэжүгийн татваргүй барааны дэлгүүр орж хүссэн бараагаа худалдан аваад, дараа нь Жэжү арлын хойд хэсэгт байрладаг кофе шопууд байдаг гудамжаар явж кофе худалдан авч уух боломжтой. Өдрийн хоолны дараа  далайн эргээр солонгон зам хэмээх газар ирж зурагаа авахуулаад цааш нисэх буудал явна. Жэжүгээс 16:50 цагийн шууд нислэгээр нисэн Улаанбаатарт 20:50 цагт бууснаар бидний аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө, Өдөр

 

 

 

 


Зочид буудал: JEJU ORIENTAL HOTEL*****    Shinwha World Shinwha Hall Hotel *****

Аяллын хугацаа: (2026) 05.21-25, 06.17-21, 07.10-14, 09.23-27
Аяллын үнэ:

Том хүн: 4,290,000₮

Хүүхэд (2-12 нас хүртэл | оргүй): 4,090,000₮

Хүүхэд (0-2 | нярай): 650,000₮

Багц аяллын үнэд багтсан:

- Жэжү-д 5 одтой зочид буудал (2 хүн нэг өрөөнд)

- Хөтөлбөрт заагдсан бүх үзвэр, үйлчилгээний тасалбар

- Хөтөлбөрт заагдсан хоол

- Аяллын турш үйлчлэх агааржуулагчтай тохилог автобус

- Нутгийн хөтөч, Монгол хэлтэй орчуулагч

- Аяллын иж бүрэн даатгал

Багц аяллын үнэд багтаагүй:

- Чөлөөт өдрийн зардал

- Аяллын үнэд багтсанаас бусад зүйлс

Жич:

- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.

- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.

- БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан бол Жэжүгийн хилээр нэвтрүүлэхгүй болно.

- Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 6 сараас доошгүй хүчинтэй байна.

- Shinhwa усан парк /гадаа талбайг ашиглах бол аврах хантааз өмсөх ёстой. Хувь хүн 9000вон

- Алчуураа бэлдэж авч явах, худалдан авах бол 4000вон байдаг. 5,6,9 саруудад далайн эрэг дээр усанд сэлэх хориотой /Далайн эргийн хамгаалалтын ажилтнууд байхгүй тул далайн эрэгт усанд орохыг хориглосон хугацаа болно/

 

❌ Аялалд хамрагдаж болохгүй

- Өмнө нь БНСУ-н визний хугацаа хэтрүүлэн ажиллаж, амьдарч байсан

- БНСУ-д байх хугацаанд цагдаагийн газар бүртгэгдсэн

- БНСУ-н элчингээс виз олгохоос татгалзсан хариу авч байсан

- Хил дээрээс буцаагдаж байсан

- Эцэг эх, ойр дотны хүн нь БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа