Багц аялал
БАНГКОК ФУКУОК АЯЛАЛ
Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 99085050, 99104650 утсаар лавлана уу.
ТАЙЛАНД ВЬЕТНАМ 2 УЛСЫН АЯЛАЛ 8ӨДӨР/ 7ШӨНӨ
1 өдөр УБ-Бангкок 12 сарын 14
МИАТ-ын ОМ 701 нислэгээр УБ хотоос 08:10 цагт нисч Тайландын Бангкок хотод 13:45 цагт бууна. ОУ-н нисэх онгоцны буудалд буухад хөтөч угтан авна. Цааш автобусандаа зочид буудалдаа бүртгэл хийлгэн орно. Үүний дараа Choa Phray хөлөг онгоцны аялалтай бөгөөд оройн хоолоо хөлөг онгоц дээр зооглоно.
Хоол: Өдөр онгоцонд, орой
2 өдөр: Бангкок 12 сарын 15
Өглөөний цайны дараа амарч байгаад өдрийн хоолоо идээд Бангкок хотын аялалд гарна. Тайландын эзэн хааны ордон (Grand Palace) Bayoke Sky Tower дээр буффет өдрийн хоол идээд завинд сууж Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) болон ВатАрун суварга үзэн Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж амарна.
Зөвхөн тосох болон аялалтай өдөр монгол хөтөч ажиллана.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
3 өдөр: Бангкок Чөлөөт өдөр 12 сарын 16
Өглөөний цайны дараа энэ өдөр чөлөөтэй. Хоол унаа хөтөч үйлчлэхгүй. Дэлгүүр хэсэх шоппинг хийх боломжтой.
Хоол: Өглөө
4 өдөр: Бангкок-Фукуок 12 сарын 17
Өглөөний цайны дараа чөлөөтэй 11 цагт зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд нисэх буудал явна. 14:40 цагийн нислэгээр Вьетнам улсын Фукуок арал руу нисч 16 цагт бууж хөтөч зохион байгуулагчтай уулзан зочид буудалд байрлан оройн хоол идээд амарна.
Хоол: Өглөө, Орой
5 өдөр: Фукуок 12 сарын 18
Өглөөний цайны дараа энэ өдөр чөлөөтэй. Хоол унаа хөтөч үйлчлэхгүй. Дэлгүүр худалдааны төвөөр шоппинг хийх зэргээр хүссэнээр өнгөрүүлэх боломжтой.
Хоол: Өглөө
6 өдөр: Фукуок 12 сарын 19
Өглөөний цайны дараа Май Рут эсвэл Монг Тай, Гам Ги арлууд руу аялан гайхамшигт далайг судалж, болор тунгалаг усанд шумбаж, далайн амьтдыг харна.
Хурдан завиар давалгаа татуулан давхиж, далайн усан доорхи амьдралтай танилцана.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
7 өдөр: Фукуок 12 сарын 20
Өглөөний цайны дараа энэ өдөр чөлөөтэй. Хоол унаа хөтөч үйлчлэхгүй. Далайн эргээр амрах зэргээр хүссэнээр өнгөрүүлэх боломжтой.
Хоол: Өглөө
8 өдөр: Фукуок -УБ 12 сарын 21
Өглөөний цайны дараа буудлын өрөөг хүлээлгэн өгөөд. ОУ-ын нисэх онгоцны буудал руу явна. Аэро Монголиа авиа компанийн нислэгээр 00:00 цагт УБ хот руу буцан ниснэ. 06:00 д Чингис Хаан нисэх буудалд бууснаар манай аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө
Аяллын үнэ: 4,590,000 төгрөг
4’090’000 төгрөг /2-11 насны хүүхэд, зочид буудалд оргүй/
850’000 төгрөг /0-2 насны хүүхэд/
Үнэд багтсан:
- Онгоцны тийз, такс /2 талдаа/
- Зочид буудлын 2 ортой, энгийн өрөө
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
- Хоол, унаа, хөтөч
- Аяллын иж бүрэн даатгал
- Аяллын дата сим
Жич:
- Зочид буудалд ганцаараа байрлах бол нэмэлт /300usd /төлбөр төлнө.
- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
- Аяллын явцад гарах цайны мөнгө ороогүй.