Багц аялал
Далянь аялал

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650,99085050,88887250 утсаар лавлана уу.
ДАЛЯНЬ АЯЛАЛ / 3 ШӨНӨ 4 ӨДӨР /
1 өдөр УБ – ДАЛЯНЬ
00:00 цагт Чингис хаан нисэх буудалд цуглан бүртгэл хийлгэн Улаанбаатар хотоос Хятад улсын Далянь хот руу 02:30 цагийн Хүннү Эйрлайн компанийн нислэгээр шууд ниснэ. Нислэг 2.5 цаг үргэлжлэх бөгөөд 05:00 цагт Далянь олон улсын нисэх буудалд буугаад хил гаалиар гарсны дараа хөтөч угтан авч зочид буудалд бүртгэл хийлгэн амарна. Буудлын өрөөнд зууш бэлтгэн тавьсан байгаа. 12:30 цагт Далянь хотын амьтны хүрээлэн рүү явна. Далянь хотын амьтны хүрээлэнд халуун орны ширэнгэн ойн амьтад болох анааш, тахь, арслан, бар имж зэргийг үзэж сонирхоно. Далянь хот нь Хятад улсын аялал жуулчлал, эдийн засаг хөгжсөн далайн боомт хот юм. 50км урттай далайн эргийн дагуу байгалийн гоо үзэсгэлэнт газрууд болох амралтыг бүрдүүлсэн газар юм. Оройн хоолоо идээд зочид буудалдаа амарна.
Хоол: Өглөө, Орой
2 өдөр: ДАЛЯНЬ
Өглөөний цайны дараа Далянь хотын аялалаа эхэлнэ. Алдарт Жиншинтан наран шарлагын газар амарна. " Doscovery Kingdom" адал явдлын паркад олон төрлийн тоглоом дээр тоглон карнавал шоу үзүүлбэр үзэж цагийг зугаатай өнгөрүүлнэ. Зочид буудалдаа ирж амарна.
Хоол: Өглөө, Өдөр
3 өдөр: ДАЛЯНЬ
Энэ өдөр өглөөний цайны дараа чөлөөтэй. Хүсвэл төлбөртэй хөтөлбөрт хамрагдан өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Энэ өдөр хөтөч, орчуулагч, унаа үйлчлэхгүй болно. Чөлөөт өдөр учир өдөр болон оройн хоолоо аялагчид өөрсдөө хариуцна.
Санал болгох үзвэр: Усан парк том хүн 350 юань, Хүүхэд /4-6 нас/ 180 юань, 3 -с доош нас үнэгүй
Хоол: Өглөө
4 өдөр: ДАЛЯНЬ- УЛААНБААТАР
Өглөөний цайны дараа 12 цагт зочид буудлын өрөөг хүлээлгэн өгнө. Хайжиюн цэцэрлэгт хүрээлэн, Венецийн гудамж, Жуншан плаза, Азийн хамгийн том Жуншан талбайд гэрлийн шоу үзүүлбэр үзнэ. Оройн хоол идээд нисэх онгоцны буудал руу явна. 01:35 цагийн нислэгээр нисч УБ хотод 02:35 д бууснаар манай аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
Үнэнд багтсан: Том хүн: 1.990,000 төгрөг 7,8 саруудад 2,860,000 төгрөг
хүүхэд: 2-18нас 1.790,000 төгрөг оргүй
нярай: 0-2нас хүртэл 490,000 төгрөг
- УБ-Далянь-УБ нислэгийн тийз
- Зочид буудлын энгийн өрөөнд 2 хүн
- Хөтөлбөрт заагдсан хоол, унаа
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
- Монгол хэлтэй хөтөч
- Аяллын иж бүрэн даатгал
Үнэнд багтаагүй:
- Чөлөөт өдрүүдийн хоол, унаа, хөтөчийн зардал
- Нэмэлт төлбөртэй үзвэрүүд
- Дата сим
- Гарын мөнгө өдрийн 5 ам.доллар
Аялал гарах өдрүүд: 2025. 06.20
Нислэгийн хуваарь: UB-DALIYAN 02:30-05:00
DALIYAN-UB 01:35-03:35
Жич:
Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх.
10 хүртлэх хүнтэй групп аяллын үнэ ба аялагчдын тоо өөрчлөгдвөл үнэд мөн өөрчлөлт орно.
Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө. /500,000
Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.