Багц аялал
ЖИНИН АЯЛАЛ

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99085050, 99083650, 99104650 утсаар лавлана уу.
ЖИНИН ЭРЭЭН ХОТ АЯЛАЛ /6 шөнө 7 өдөр/
ӨДӨР-1: УЛААНБААТАР-ЗАМЫН ҮҮД Пүрэв гараг
УБ Төмөр замын буудлаас 16:50 цагаас УБ-Замын Үүд чиглэлд галт тэргээр явна. Галт тэргэнд хоноглоно.
ӨДӨР-2: ЗАМЫН ҮҮД ЭРЭЭН ЖИНИН Баасан гараг
Замын Үүд өртөөнд өглөө 07:20 цагт бууж ирэхэд хөтөч жолооч угтан авч цааш Эрээн хотруу явна. Хил гаалиар гарахад хөтөч тосон аваад өдрийн хоол иднэ. Дараа нь жуулчны автобусанд сууж Улаанцав Жинин хот руу явна. Жинин хотод ирээд “Water World” алжаал тайлах амралтын усан цогцолборт олон төрлийн халуун рашаанд амарч оройн хоол идээд, нийтийн амралтын өрөөнд амарна. Хүсвэл төлбөр төлөөд тусдаа өрөөнд орох боломжтой.
Хоол: Орой буфет
ӨДӨР-3: ЖИНИН Бямба гараг
Энэ өдөр “Water World” амралтын усан цогцолборт өглөөний цайнаа уугаад хүслийн суварга үзээд цааш Хятадын хамгийн том үслэг эдлэлийн захаар орж шоппинг хийнэ. Оройн хоолоо идээд амарна.
Хоол: Өглөө, Орой
ӨДӨР-4: ЖИНИН -ЭРЭЭН Ням гараг
Өглөөний цайны дараа Эрээн хот руу буцна. Эрээн хотод ирж зочид буудалд байрлан чөлөөт цаг.
Хоол: Өглөө
ӨДӨР-5 ЭРЭЭН -ЗАМЫН ҮҮД-УЛААНБААТАР Даваа гараг
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд Замын Үүд буцна. Хил гаалиар гараад 18 цагийн галт тэргээр УБ хот руу буцна.
ӨДӨР-6: УЛААНБААТАР Мягмар гараг
УБ хотод 09:20 цагаас УБ Галт тэрэгний буудал Вокзалд бууснаар бидний сонирхолтой аялал өндөрлөнө.
Аяллын үнэ:
- Том хүн: 990,000₮
- 2-12 нас 890,000₮
- 0-2 нас 450,000₮
Аяллын үнэд багтсан:
- УБ Замын Үүд УБ галт тэрэгний тасалбар
- Замын Үүд Эрээн Жинин Эрээн Замын Үүд автобус
- Зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар байрлах төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно. Өрөөнд ганцаар байрлавал нэмж: 200,000₮ төлнө/
- Хөтөлбөрт орсон хоол
- Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
- Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
- Монгол хэлтэй хөтөч
Аялал гарах өдрүүд: Пүрэв гараг бүр