Багц аялал

Шанхай аялал

Үнэ: 2,900,000₮
Огноо: 2026-05-12 - 2026-05-19

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 99085050, 99104650 утсаар лавлана уу.


УЛААНБААТАР -ШАНХАЙ  

Шууд нислэгтэй аялал / 4 шөнө 5 өдөр /

 

Өдөр 1: Улаанбаатар – Шанхай

Чингис хаан нисэх буудалд 10:00 цагт цуглан аяллын зөвлөхтэй уулзан аяллын футболк, дата сим аваад бүртгэл хийлгэн Улаанбаатар хотоос 13:00 цагт БНХАУ-ын SPRING AIR авиа компанийн онгоцоор Шанхай хот руу ниснэ.
Нислэг 3 цаг гаран үргэлжлэх бөгөөд 16:45 цагт Шанхай нисэх буудалд буугаад хил гаалиар гарсны дараа хөтөч угтан авч аялал эхэлнэ. LV алдартай музей үзэсгэлэн бүхий цогцолбор газраар орох ба дэлхийн хамгийн том Starbucks кофены цогцолбороор зочилно. Оройн хоол идээд зочид буудалд бүртгэл хийлгэн амарна.

Зочид буудлын нэр: JOY RESORT HOTEL 5*


Хоол: Онгоцонд, Орой 

Өдөр 2: Шанхай хотын аялал 

Өглөөний цайны дараа Нанжин худалдааны гудамжаар зочилно. Үдээс хойш Сувдан цамхаг дээр гарч Шанхай хотыг тольдон харах болно. Үүний дараа бид Шанхай хотын түүхийн музей болон Лааны тосон музей үзэж сонирхоно. Орой бид Шанхай хотын Ванд хэсгээр зугаалж усан онгоцны круйз аялал, Юү гардан цэцэрлэгт хүрээлэнгээр орно. 

Хоол: Өглөө, Орой буфет

Өдөр 3: Шанхай амьтны хүрээлэн 

Өглөөний цайны дараа Шанхай хотын амьтны хүрээлэнгээр зочилж үдээс хойш аутлет,  дэлгүүр, зах худалдааны газраар шоппинг хийнэ. 

Хоол: Өглөө, Орой

Өдөр 4: Шанхай - Диснейлэнд парк  

Өглөөний цайны дараа Шанхай хотын Диснейлэнд парк дээр бүтэн өдөр хүссэнээрээ тоглох буюу орой 21 цагт гала шоу үзээд буудалдаа буцан ирж амарна.

 

Хоол: Өглөө, Орой


Өдөр 5: Шанхай - Улаанбаатар 

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд Шанхай хотын Пудун нисэх буудлаас 08:00 цагийн нислэгээр Улаанбаатар хот руу буцан ниснэ. 12:00 цагт Чингисхаан нисэх буудалд бууснаар манай аялал өндөрлөнө. 

Хоол: Өглөөний цай боолтоор 

 

Аялал гарах өдрүүд: 2026.05.05-09,  05.12-16, 05.19-23, 05.26-30

Үнэнд багтсан: 

Том хүн 2,900,000₮   хүүхэд /2-11 нас оргүй/ 2,600,000₮  Өрөөндөө ганцаараа орох бол нэмэлтээр 500,000 төгрөг
 

Аялал гарах өдрүүд: 2026.06 сар 6/2-6  6/9-13  6/16-20  6/23-27

Үнэнд багтсан: 

Том хүн 3,290,000₮   хүүхэд /2-11 нас оргүй/ 2,790,000₮  Өрөөндөө ганцаараа орох бол нэмэлтээр 500,000 төгрөг
 

Аялал гарах өдрүүд: 2026.07 сар 

Үнэнд багтсан: 

Том хүн 3,690,000₮   хүүхэд /2-11 нас оргүй/ 3,390,000₮  Өрөөндөө ганцаараа орох бол нэмэлтээр 500,000 төгрөг

  • УБ-Шанхай-УБ нислэгийн тийз
  • 5* зочид буудлын энгийн өрөөнд 2 хүн
  • Хөтөлбөрт заагдсан хоол, унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Монгол хэлтэй хөтөч
  • Аяллын иж бүрэн даатгал

Төлбөрт багтаагүй зүйлс:

  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүний зардал
  • Хөтөлбөрт багтаагүй хоол, хөтөчийн үйлчилгээ
  • Зочид буудлын өрөөнд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.

Жич:
- Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байна.
- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.