Багц аялал

Тэнгэрийн хаалга

Үнэ: 2,690,000₮
Огноо: 2026-03-28 - 2026-04-03

 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 99085050, 99104650, 88887250 утсаар лавлана уу.

 

УЛААНБААТАР-ХӨХ ХОТ-ЧҮНЧИН-ЖАНЖИАЖЭ АЯЛАЛ

 

Өдөр 1: УБ-Замын Үүд  3 сарын 27

16:40 цагийн УБ -Замын үүд чиглэлд галт тэргээр зорчих ба галт тэргэнд хоноглох тул замын хүнсээ бэлдэж авч явна уу
 
                                                        

Өдөр 2: Замын Үүд - Эрээн - Хөх хот   3 сарын 28 

 

 

Өглөө 07:20 цагт Замын Үүд өртөөнд ирж галт тэрэгнээс бууж автобусанд сууж  хил гаалиар гарна. Хилээр гарч Эрээн хотод автовокзал дээр буухад хөтөч тосон авах бөгөөд аяллын автобусаар цааш Хөх хот руу хөдөлнө. Хөх хотод ирээд оройн хоол идээд зочид буудалд бүртгэл хийлгэн амарна. 

Хоол: Орой

 

Өдөр 3: Хөх хот -Чүнчин  3 сарын 29 

Өглөөний цайны дараа нисэх онгоцны буудал орж Чүнчин хот руу ниснэ.
Чүнчин хотод 14 цагт бууж Чүнчин хотын төв талбай, худалдааны бүс болох Жие Фан Бэй орж сонирхоно. Дараа нь Чүнчин хотын хамгийн сонирхолтой жуулчдын заавал очиж үздэг  газруудын нэг Лиз Жи Ба орно. Метро нь барилга орон сууц дундуур явдаг тул жуулчид их очиж зураг авахуулдаг. Үүний дараа худалдааны гудамжаар зугаалж оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж амарна. 

Хоол: Өглөө, Орой

Өдөр 4: Чүнчин хотын амьтны хүрээлэн  3 сарын 30 

 

Өглөөний цайны дараа Чүнчин хотын аялалд гарна. Амьтны хүрээлэн үзэх ба энэ нь Хятадын өрнөд өмнөд бүс нутгийн хамгийн том амьтны хүрээлэн юм. Энд дэлхийн ховор амьтдын нэг болох Пандаг хамгаалах, судлах, үржүүлэх чиглэлээр чухал үүрэгтэй. Дараа нь Хуан Жүепиний Граффити / ханын зураг/ урлагийн гудамж үзэх ба 1,25км урт 5 га газар нутагтай энэхүү гудамж нь хамгийн өвөрмөц урлагийн гудамжуудын нэг юм. Энэ гудамжинд дэлхийн хамгийн том граффити зураг байдаг ба хуучны Ся Хао Ли болон Лун Мэн Хао зэрэг хуучны гудамж сонирхох уран барилга, соёлын дурсгалт дэлгүүрээр дүүрэн алдартай Citywalk газар юм. Үдээс хойш чөлөөтэй. 
Хоол: Өглөө
 

Өдөр 5: Чүнчин-
Жанжиажэ  Тэнгэрийн хаалга 3 сарын 31

 

Өглөөний цайны дараа хурдны галт тэргээр Жанжиажэ явна. Өдрийн хоолны дараа  Жанжиажэ хотоос 8 км-ын зайд байрлах Тэнгэрийн хаалга уул байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрыг зорин хөдөлнө. Тэнгэрийн хаалга уулын оргил нь далайн түвшнээс дээш 1518 м өндөрт оршдог бөгөөд 7455 м урт агаарын дүүжин замаар 1279 м өндөр дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхохоос гадна 99 нугачаат замыг дээрээс нь харах боломжтой. Энэхүү 99 нугачаат зам нь Холливудын алдарт кино од Жэки Чаны тоглосон "Дорнын зурхай" киноны зураг авалтыг хийсэн газар юм. (Жич: Дүүжин дараалал ихтэй байх тохиолдолд машинаар гарч, дүүжингээр бууж болно.) Үүний дараагаар Тэнгэрийн хаалга уулыг алсаас харна. Эрт дээр үеэс Хятадын хаадууд энэхүү агуйг диваажинд хүрэх гарц гэж шүтэж ирсэн тул “Тэнгэрийн хаалга” гэж нэрлэх болжээ.

Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 6: Жанжиажэ Ойн цэцэрлэгт хүрээлэн  4 сарын 1 

 

Өглөөний цайны дараа цайны дэлгүүрээр зочилно. 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнд зочилно. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн, дэлхийн анхны уул өөд гарах Байлун цахилгаан шатаар дээш өгсөж Аватар киноны зураг авалтыг хийсэн ууланд очно. Энэхүү 47 хүний багтаамжтай 2 давхар шилэн лифт нь Германы Ragger брэндийнх ба 326 м өндөр замыг 1 минут 58 секундын хугацаанд туулах бөгөөд лифтээр зорчих хугацаандаа байгалийн сайхныг сонирхох болно. Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гарагийг нүдээрээ үзэж, биеэр мэдрэн байгальд ээлтэй эко машинаар Тианзи цогцолбор газраар зугаална. 

 

 

Хоол: Өглөө, Орой

Өдөр 7:  Жанжиажэ Шилэн гүүр 4 сарын 2 

 

 

 

 

 

Өглөөний цайны дараа Гранд хавцлын үзэсгэлэнт газар руу явна. Жанжиажэ хотын алдарт Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүрээр аялна. Энэ нь манай аяллын хамгийн сэтгэл догдлуусан хэсэг байх болно. Шилэн гүүрийн урт нь 370 м, өргөн нь 6 м ба газраас 400 м өндөрт байрладаг бөгөөд CNN нь уг гүүрийг дэлхийн 11 сүрлэг гүүрийн нэгээр тодруулсан байна. Энэхүү гүүрийг дэлхийд алдартай архитектур болох Haim Dotan зохион бүтээсэн юм. Эр зоригийн гүүр хэмээн нэрлэгдэх энэхүү гүүрээр аялаt ер бусын мэдрэмжийг авахаас гадна айдсаа ялан дийлж өөртөө улам бүр итгэлтэй болох болно. Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нум нь газраас 400м өндөрт байрладаг. Гүүрнээс эгц доош 400м гүнд байрлах хөндийг харах боломжтой. Үүний дараа Энши хот руу хөдөлнө. 

Хоол: Өглөө, Орой
 

Өдөр 8: Энши -Улаанбаатар 4 сарын 3 
 

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал явна. Энши хотоос Улаанбаатар хот руу буцан нисэж Чингис хаан нисэх буудалд бууснаар бидний мартагдашгүй дурсамжит аялал өндөрлөнө. 
Хоол: Өглөө

 


 


Аялал гарах өдрүүд:  2026.03.27-04.03 
Аяллын үнэ 2,690,000 төгрөг том хүн /12-с дээш нас /

Хүүхэд: 2,4900,000 төгрөг /1,2м-с дээш өндөртэй, 11 нас хүртэл оргүй
               

 


   

 

Аяллын үнэд багтсан зүйлс:  

  • УБ-Замын Үүд-Эрээн- Хөх хот Чүнчин Жанжиажэ-Энши-УБ 2 талын нислэгийн тийз болон галт тэрэгний тасалбар
  • Зочид буудал / 2 хүн 1өрөөнд байрлах/
  • Хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр үйлчилгээ
  • Монгол хэлтэй орчуулагч, орон нутгийн хөтөч
  • Хөтөлбөрт өдрүүдийн унаа
  • Гадаад зорчигсдын иж бүрэн даатгал

 

Аяллын үнэд багтаагүй зүйлс: 

  • Шар луугийн агуй, Zipline +VR болон Үнэгэн сахиусны тоглолт нь заавал үзэх нэмэлт хөтөлбөр бөгөөд энд төлбөл 1 хүний 550 юань 
  • Чөлөөт өдрүүдийн хоол, унаа, хөтөч
  • Хувь хүн өөрийн хүсвэл нэмэлт хөтөлбөрт хамрагдах зардал
  • Өрөөндөө ганцаараа орох бол 100 ам.доллар нэмж төлнө.

Жич:

  • Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх.
  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.