Багц аялал
АНЭУ, Дубай аялал
Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99085050, 99083650, 99104650 утсаар лавлана уу.
ШУУД НИСЛЭГТЭЙ ДУБАЙ АЯЛАЛ
8 ӨДӨР 7 ШӨНӨ
ӨДӨР 1: УЛААНБААТАР-ДУБАЙ
УБ хотын Чингис Хаан ОУ-н нисэх онгоцны буудлаас Эйрчайна нислэгээр 11:50 цагт Бээжин хот руу нисч 14цагт бууж цааш 18:05 цагийн нислэгээр АНЭУ Дубай хот руу ниснэ.
АНЭУ ын ОУ-ын нисэх буудалд орон нутгийн цагаар 23:15 д газардана. Хил гаалиар гарсны дараа ачаа тээшээ аваад нисэх буудлаас гарахад Монгол хөтөч угтан авч зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.
Буудал: 4 одтой зочид буудал
Хоол: Онгоцонд
ӨДӨР 2: ДУБАЙ
-
Өглөөний цайны дараа Дубай хотын аялал эхэлнэ.
- Jumeirah beach /Жүмейра далайн эрэг
- Burj Al Arab beach (Алдарт 7 одтой зочид буудлын хажууд байрлах наран шарлагын газар)
- Хүний гараар бүтээгдсэн Палм арал руу нэг талдаа монорэйлд суун зорчих
- Madinat Jumeirah / эртний хотын загвар бүхий худалдааны гудамж
- Blue Island/ арлаар зугаалах
- Өдрийн хоол
- Burj Khalifa 124 давхарт (Дэлхийн хамгийн өндөр цамхагийг гаднаас харна)
- Dubai Mall (дэлхийн хамгийн том шоппинг молл)
- Fontaine show (Усан оргилуурын шоу) үзээд оройн хоолны дараа буудалдаа ирж амарна
Хоол: Өглөө, Өдөр, Орой
ӨДӨР 3: ДУБАЙ САФАРИ
-
Үдээс өмнө хөтөлбөргүй. Зочид буудлын бассейнд орох, хүүхдийн тоглоомын талбайд тоглох зэрэгээр цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.
-
Өдрийн хоолны дараа Жийп машинууд буудлаас ирж аван Сафаригийн элсэн цөлд очин мэргэжлийн жолооч нар элсэн манхан дундуур дрифт үзүүлна. 1 машинд 5 хүн сууна.
-
Элсэн цөл дунд байрлах баазад очин үзүүлбэр үзэнгээ оройн хоолоо иднэ. 1 бөхт тэмээ унангаа бэлли бүжиг, шиша тамхи татан үндэсний хувцам өмсөн зурагаа татуулна.
-
Танора шоу үзэнгээ оройн хоол шарсан махаар зооглоно.
Хоол: Өглөө, Орой
ӨДӨР 4: ДУБАЙ УСАН ПАРК
-
Өглөөний цайны дараа Вайлд Вади усан парк дээр цагийг зугаатай өнгөрүүлнэ. Замдаа алтны захаар орох боломжтой. Өдрийн хоолны дараа олон улсын соёлыг нэгтгэсэн гайхалтай Глобал Виллаж тосгоноор зугаална.
Хоол: Өглөө, Өдөр
ӨДӨР 5: ДУБАЙ ЧӨЛӨӨТ ӨДӨР
-
Энэ өдөр чөлөөт өдөр ба бидний байрлах буудал нь гадаа ба дотор усан бассейнтай мөн 24 цагийн ресторантай. Мөн та бүхэн энэ өдөр Дубай худалдааны төв, Алтны зах. Емират худалдааны төвөөс худалдан авалт хийн өдрийг өнгөрөөж болно.
-
Хэрэв хүсвэл компнитай холбогдон усан онгоцны аялал (Dhow cruise), усан парк (atlantis aquaventure), цэцгэн цэцэрлэгт хүрээлэн (dubai miracle) .... гэх мэт нэмэлт програм авах боломжтой.
-
Өглөөний цай 11 цаг хүртэл бүффэтээр гардаг тул 11-ээс өмнө ресторандаа орон хоолоо сонгон тухтай сууж болно.
Хоол: Өглөө
ӨДӨР 6: ДУБАЙ -БЭЭЖИН
-
Энэ өдөр өглөөний цайны дараа Абу Даби хотын аялалтай.
- Sheikh Zayed Grand Mosque (Алдарт Шэйх Заядын цагаан гантиган сүмд зочилно)
- Өдрийн хоолыг шарсан махны газар иднэ.
- Абу Даби хотын төв Корниш дээр зогсон зураг авах ба Эмират Палас зочид буудал, Каср Ал Ватан эзэн хааны ордон зэргийг үзэж сонирхон зурагаа татуулаад оройн хоолыг замдаа буфетээр зооглоод цааш нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
ӨДӨР 7: БЭЭЖИН - УБ
-
01:15 д нисч Бээжинд 12:45 д бууж цааш 15 цагийн нислэгээр нисч УБ хотын Чингис Хаан ОУ-н нисэх онгоцны буудалд 17:05 д буусанаар манай аялал өндөрлөнө.
Аяллын үнэ: 5,690,000 төгрөг
Аяллын үнэд БАГТСАН:
- 2 талын нислэгийн тийз, такс
- Зочид буудлын энгийн өрөө
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний төлбөр
- Хөтөлбөрт заагдсан хоол
- Аяллын автобус
- Аяллын иж бүрэн даатгал
- Монгол хэлтэй орчуулагч хөтөч
Аяллын үнэд БАГТААГҮЙ:
- Хөтөлбөрт багтаагүй нэмэлт үзвэр
АНХААРАХ ЗҮЙЛС:
- Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай паспорттой байх
- Онгоцны буудалд нислэг эхлэхээс 3 цагийн өмнө бэлэн байх
- Зочид буудалд ганцаараа орвол 300$ нэмэлт төлбөр төлнө.
- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
- Гадаад паспортоо биедээ авч явах, худалдан авалт хийхдээ TAX FREE бичүүлж, нисэх буудлаас буцаалтаа авч болно.