Багц аялал
Хайнан аялал
Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650,99085050, 99104650 утсаар лавлана уу.
УЛААНБААТАР -ХАЙНАН
Шууд нислэгтэй аялал / 7 Шөнө 7 Өдөр /
Өдөр 1: Улаанбаатар – Саньяа
19:30 цагт Чингис хаан нисэх буудалд цуглан бүртгэл хийлгэн Улаанбаатар хотоос Хятад улсын Хайнан арлын Саньяа хот руу 22:10 цагийн Хүннү Эйр -ийн нислэгээр шууд ниснэ. Нислэг 5 цаг үргэлжлэх бөгөөд 03:10 цагт Саньяа олон улсын нисэх буудалд буугаад хил гаалиар гарсны дараа хөтөч угтан авч зочид буудалд бүртгэл хийлгэн амарна.
Зочид буудлын нэр: Phoenix Resort Hotel Sanya/Grand Soluxe Hotel Resort
Хоол: Онгоцонд
Өдөр 2: Чөлөөт өдөр
Өглөөний цайны дараа чөлөөтэй. Замын алжаалаа тайлан хүссэнээр амарна. Чөлөөт өдөр тул хөтөч унаагаар үйлчлэхгүйг анхаарна уу. Хоолоо өөрсдөө хариуцна.
Хоол: Өглөө
Өдөр 3: Саняа Шилэн гүүр Яалун цэцэрлэгт хүрээлэн
Яалун булангийн халуун орны диваажин” ойн цэцэрлэгт хүрээлэн нь Саньяа хотоос зүүн өмнө зүгт 25км-ийн зайд оршдог бөгөөд Дэлхийн хамгийн гайхалтай булан хэмээн өргөмжлөгдсөн. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь үндэсний стандартад суурилсан Саньяагийн анхны ойн цэцэрлэгт хүрээлэн юм. Тус хүрээлэн нь хотын 1506га ногоон байгууламжийг хамарсан, 1500 гаруй төрлийн халуун орны ургамал, 190 гаруй төрлийн зэрлэг ан амьтан байдаг. Ууланд нийт 200гаруй зочид буудал болон нутгийн хоолыг зооглох боломжтой олон төрлийн уушийн газрууд ресторануудтай бөгөөд дизайн, барилга байгууламж, менежментийн өндөр стандартыг харуулдаг
Хоол: Өглөө, Өдөр, Орой
Өдөр 4: Усан онгоцны аялал
Энэ өдөр өглөөний цайгаа буудалдаа уугаад Усан онгоцны аялалд гарна. Оройн хоолоо нутгийн ресторанд идээд буудалдаа амарна.
Хоол: Өглөө, Орой
Өдөр 5: Чөлөөт өдөр
Өглөөний цайны дараа чөлөөтэй. Чөлөөт өдөр тул хөтөч унаагаар үйлчлэхгүйг анхаарна уу. Хоолоо өөрсдөө хариуцна.
Хоол: Өглөө
Өдөр 6: Саньяа Атлантис усан парк
Энэ өдөр өглөөний цайны дараа Дэлхийн алдарт Атлантис зочид буудлын эргэн тойронд очиж зургаа авахуулан, усан паркаар бүтэн өдрийн турш тоглох болно. Өдрийн хоолыг жуулчид өөрсдөө худалдан авч иднэ. Оройн хоолыг орон нутгийн ресторанд идсэний дараа зочид буудалдаа ирж амарна.
Хоол: Өглөө, Орой
Өдөр 7: Саньяа Чөлөөт өдөр
Өглөөний цай зочид буудалдаа уугаад та өөрийн хүсэлтээр нэмэлт хөтөлбөрт хамрагдах эсвэл амарч зугаалж, дэлгүүр хэсэн, өдрийг чөлөөтэй өнгөрөөнө. Энэ өдөр хөтөч, орчуулагч, унаа үйлчлэхгүй болно. Чөлөөт өдөр учир өдөр болон оройн хоолоо аялагчид өөрсдөө хариуцна.
Хоол: Өглөө
Өдөр 8: Саньяа- УБ
Өглөөний цайны дараа 12 цагт зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд Саньяа хотын хамгийн том Outlet худалдааны төвөөр орно. Олон брэнд, хямд үнийг таньд санал болнох тул чөлөөтэй худалдан авалт хийх боломжтой. Өдрийн хоолоо өөрсдөө хариуцан оройн хоолоо идээд Саньяа нисэх онгоцны буудал руу явна. Шөнийн 03:10 цагийн нислэгээр нисч УБ хотод 08:10 д бууснаар манай аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө, Орой
Үнэнд багтсан: 3,990,000 төгрөг
- УБ-Саняа-УБ нислэгийн тийз
- 4*зочид буудлын энгийн өрөөнд 2 хүн
- Хөтөлбөрт заагдсан хоол, унаа
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
- Монгол хэлтэй хөтөч
- Аяллын иж бүрэн даатгал
Аялал гарах өдрүүд: 2024.12.29 - 2025.01.05
Нислэгийн хуваарь: UB-SANYA 22:10-03:10
SANYA-UB 04:10-09:10
Төлбөрт багтаагүй зүйлс:
- Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
- Хувь хүний зардал
- Шинэ жил болон баярын нэмэлт хоол
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө /80 юань
Жич:
- Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байна.
- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.